Нийслэлчүүдэд зориулсан аялал, амралтын үзэсгэлэн маргааш эхэлнэ

97648

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд дотоодод болон хилийн чанадад аялах явдал эрс нэмэгдэж, аяллын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд жил бүр байгуулагдсаар байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн иргэдэд шинэ зорих газрууд, аяллын холбогдолтой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэх зорилготой зохиогддог “Улаанбаатур” үзэсгэлэн маргааш эхэлнэ.

Нийт таван улс, есөн аймаг, улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, гадаад аяллын компаниуд, жуулчны бааз, амралтын газрууд, тээвэр, даатгал, банк, аяллын техник хэрэгслийн компаниуд, аяллын клубүүд, аялал, амралттай холбоотой худалдаа, үйлчилгээ эрхлэгч 50 гаруй  байгууллага үзэсгэлэнд оролцох юм.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй уг үзэсгэлэн  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш, нөгөөдөр 21.00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон …