Шарилын нүх хурдан ухах тэмцээн боллоо

19ade1eb77b18797big
Унгарын хоёр дахь том хоты Дебрецений оршуулгын газарт шарилын нүх хамгийн хурдан ухах үндэсний аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө хэмээн Рейтер агентлаг мэдээллээ.

Тус бүр хоёр хүнтэй 18 баг  оршуулгад зориулж 200 см урт, 80 см өргөн нүхийг 160 см-ийн гүн ухахад ялагч баг энэ даалгаврыг 30 минут хүрэхгүй хугацаанд амжуулжээ.
Ялсан багийнхан Чех, Словак, Польшийн багууд оролцох олон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна.

Энэ тэмцээн нь оршуулгын ёслол үйлдэгчид, энэ мэргэжлийнхэнд ажил мэргэжилдээ дадлагажих, залуусыг ийм ажил мэргэжилд дуртай болгон залуу халаагаа бэлтгэх, орчин үеийн техник хэрэглэх аргагүй орон зайд бүхий л ажлыг гараар хийхэд сургаж дадлагажуулах зэрэгт чухал ач холбогдолтой гэж Унгарын оршуулгын ёслол гүйцэтгэгчдийн нийгэмлэг үзэж байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …