“НЭГ САНАЛЫГ 900 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА”

b10d868b-33cc-4fda-8b2c-b6e7b20edc2d

Batu Jantsandorj хэмээх нэгэн залуу өөрийн нүүр номондоо ийм мэдээлэл постолжээ. Нээрээ ч сонгуулиар нэг иймэрхүү явдал ихэсдэг гэдэг. Энэ удаагийн сонгууль ч энэ маягаараа бол цэвэр луйвар болоод л өнгөрөх нь дээ.

“НЭГ САНАЛЫГ 900 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА

-Сонгуулийн луйвар улам нарийсчээ-

Үнэхээр хачин юм сонсов. /сургуулийн нэрийг нууцлав/ Нэгэн сургуулийн оюутнуудад ажлын санал иржээ. Тэр ажлын санал нь сонгуулийн сурталчилгааны 18 хоногт хөдөө орон нутагт ажиллах байв. Юу юм бол ямар ажил хийх юм бол гээд амралтааараа ажил хийх санаатай оюутнууд сураглахад нэг намын төлөө цаашлаад нэг хүний төлөө ажиллах байж. Оюутнуудад хэний төлөө ажиллах нь чухал бус харин цөөхөн хэдхэн хоногт хэдэн төгрөг авах бол гэдэг нь үнэхээр чухал байсан нь мэдээж. Ажлын санал тавьсан этгээд өөрөөр хэлбэл ажил олгогч оюутнуудад 18-хан хоног ажиллана. тэгээд л 900 мянган төгрөг та нарынх гэж ирээд л мунхаруулсан бололтой юм. Ингэхдэээ нэгэн шаардлага тавьжээ.Тэр шаардлага нь нэгэн аймгийн харьяалалтай болох байж. /Хөдөө орон нутгийн нэрийг нууцлав. Тодруулбал Нэг намын төлөө, нэг хүний төлөө ажиллахдаа оршин суугаа хаягаа өөрчилж тухайн нутгийн хүн болох, тэгээд 18 хоногт 900 мянган төгрөгийн цалинтай ажлын саналыг нэг этгээд тавьж маш олон оюутан бүртгүүлж ажиллахаар болсон байна. Бүр маш олон оюутан шүү.

Үүнээс үзэхэд Оюутнуудыг сонгуулийн хугацаанд ажиллуулахдаа өөртөө санал өгүүлж, мөн сонгуулийн сурталчилгааны 18 хоногт ажиллуулж 1 саналыг 900 мянган төгрөгөөр худалдаж авах нарийн ухаан нэгэн хүнд төрсөн байна шүү. Сонгуулийн өмнө шилжилт хөдөлгөөн хаашаа их чиглэснийг харахад л хангалттай.

НЭГ САНАЛЫГ 900 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА ШҮҮ… jich 2-3 sariin umnu bolson uil yawdal gseen”

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …