Манжуур хот руу аялж явсан иргэд осолдож, хоёр хүн амиа алджээ

14651746585754ca82059d6

Энэ сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу аялалын шугамаар зорчиж явсан 90-67 УБА улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобус авто осолд орсны улмаас манай хоёр иргэн нас барж зургаан иргэн бэртсэн харамсалтай хэрэг гарчээ.

ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газраас гэмтсэн иргэдийг эргэж, нас барж гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд хэргийн талаар мэдэгдсэн бөгөөд авто ослын шалтгааныг тодруулахаар БНХАУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.

Сүүлийн үед БНХАУ-д зорчиж байгаа Монгол иргэд авто осолд орох, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул тус улсад зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг ГХЯ-наас сэрэмжлүүлж байна.

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …