Эцэг эхчүүд сургалтын төлбөрийн дарамтанд орж байна

Жил ирэх тусам л Их дээд сургуулиудын төлбөр нэмэгддэг.  Тэгвэл энэ жил ч мөн тодорхой хэмжээгээр шинээр элсэж буй оюутны төлбөр нэмэгджээ. Ингээд Их сургуулиудын төлбөрийг жагсаавал  Их засаг их сургуулийн төлбөр 1.500.000-1.700.000, дотуур байр 350.000 мянга, “Отгонтэнгэр” Их сургуулийн төлбөр 1.600.000мянга, МУБИС-ын шинээр элсэгчдийн төлбөр 1.350.000 дотуур байр  260.000 мянган төгрөг, бусад Их дээд сургуулиудын төлбөр үзэх хичээлээсээ хамааран сая-аас сая таван зуун мянгын хооронд хэлбэлзэж байна. Сургалтын төлбөр нэмэгдэхэд эцэг эхчүүдийн нуруун дээрх ачаа улам ихэсдэг. Сардаа гурав дөрвөн зуун мянган төгрөгний цалинтай дунд орлоготой нэг айлд хоёр хүүхэд сурдаг байлаа гэж бодоход тэр айл хагас жилийн турш өмсөхгүй, идэхгүй байж сургалтын төлбөрөө төлнө гэсэн үг болж байна.

 Гэтэл Монголд Их дээд сургуулийн сургалтын төлбөрийг давсан төлбөртэй ерөнхий боловсролын хувийн сургуулиуд байх юм. Тэдгээрээс дурьдвал гайгүй айлын хүүхдүүд сурдаг “Орчлон” сургуулийн ахлах ангийн төлбөр 11 сая, дунд ангийн төлбөр 7 сая төгрөг байна. Харин Монголд хамгийн өндөр үнэ ханштай сургадаг “International school of Mongolia дунд сургуулийн ахлах ангийн төлбөр 20.000-20.600 ам доллар, бага ангийнх нь 16.940 ам доллар байна. Ингээд харахлаар Монголд ангийзмын үзэл суртал улам л хүчээ авч байна. IMG_29051

О.Наранцацралт

Ugluu.mn

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …