Зам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

p1akkj5vc31ibph8dp319f4bcb1

Их Монгол улсын гудамжны авто замын засварын ажлын хүрээнд “Жапан таун” хотхон уруу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрийнуулзвар хүртлэх авто замыг 2016.06.07-ны өдрийн 01:00 цагаас 2016.06.10-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаана. Энэ хугацаанд энэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден” чиглэлийн автобус доорх чиглэлийн зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

1

Мөн Их Монгол улсын гудамжны авто зам засварын ажлын хүрээнд “Home plaza” төвийн аюулгүйн тойргоос “Оргил” худалдааны төв хүртлэх авто замыг 2016.06.10-ны өдрийн 23:00 цагаас 2016.06.12-ны өдрийн 23:00 цагийг хүртэл хаана.  Нийтийн тээврийн энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден”, Ч:10 “ганц худаг-Сансар-Баян Монгол хороолол-Мишээл экспо”, Ч:32 “Улиастай-Баян Монгол хороолол-ТЭЦ-3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн автобусууд доорх чиглэлийн дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

2

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …