Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна

p1akmrj0jejtmvl1d1rnhsvif1

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 06 сарын 07-ны өдөр нийт 282 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын  202 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  6 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарсан бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, бие биеэндээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …