Эмэгтэйчүүд эр хүйстний талаар бишгүй олон үлгэр домог мэт яриа сэдэж зохиосон байдаг. Тухайлбал:Эрчүүд уйлах ёсгүй, бүх эрчүүд хүүхэмсэг, хувиа хичээгч, худал яригчид, өөдгүй шаарнууд гэх мэт. Та үүнд үнэмшихийн хэрэггүй. Энэ бүгдээс болж эрчүүд болон эмэгтэйчүүдийн хоорондын харилцаанд ан цав гарах тал бий. Ийм учраас өнөөдөр сэтгэл зүйн эмчийн тусламжтайгаар эдгээр үлгэр домог мэт яриаг сарниулахаар шийдлээ.
1.Эрчүүдийг ходоодоор нь жолоодно
Энэ үг ортой байж болох юм. Гэхдээ эрэгтэй хүнд хоол таны чухал бус харин таны зүгээс тавих халамж л чухал байдаг. Иймээс та хайртай залуудаа нэг л өндөг шараад өглөө ч гэсэн маш их баярлах болно.
2. Эр хүнээс л санаачлах ёстой гэж үү?
Эр, эмийн харилцаатай холбоотой асуудалд эрчүүд ихэнх тохиолдолд хулчгар байдгаас гадна эхний алхам хийх зориг зүрхгүй байдаг. Сургуульд байхдаа эрэгтэй хүүхдүүд сэтгэл санаагаа шууд нээхийн оронд охидын гэзэгнээс татдаг. Тэдний энэ зориг зүрхгүй байдал томорсон ч гэсэн арилдаггүй юм байна. Тантай ярихдаа нүүр нь улайж, хэл ам нь таталдана. Тэгвэл өнөө цагт эмэгтэйчүүд яагаад санаачилж болохгүй гэж ? Гэхдээ хэтрүүлэхээс болгоомжил.
3. Эрчүүдэд хайр бус секс л чухал
Сэтгэл зүйчдийн нотолж байгаагаар, эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдийн 90 гаруй хувь нь хайр дурлал бол насан туршид үргэлжлэх хачин сайхан мэдрэмж гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд бол энэ тэдний 75-80 хувь нь мөнхийн хайр дурлалд итгэдэг байна. Хүүхнүүд хайрлаж, нөхөрлөж, чаддаг, харин эрчүүд хайрлаж, тачаадаж чаддаг ажээ.
4. Зөвхөн эрчүүд гадаад өнгөнд л татагддаг
Мэдээж хэрэг эрчүүдэд сайхан хүүхнүүд татагдана, гэхдээ энэ нь гоо сайхны мэдрэмж. Социологийн судалгаанаас харахад эмэгтэй хүний гоо сайхан эрчүүдийн жагсаалтанд 3-т орж байна. Эрчүүд энэ тэргүүнд эмэгтэй хүний тачаангуй байдал болон дур булаах хүчийг тавьдаг юм байна.
5. Эрчүүд илэн далангуй байдалд дуртай
Эрчүүдийн өмнө хамаг нууцаа дэлгэж, өмнөх явдлаа ний нуугуй ярихыг зарим эрчүүд таалдаггүй. Нууцлаг байна гэдэг бол эр хүнийг өөртөө илүү татахын үндэс билээ.