“Витамин Д “-ын шинжилгээг олон улсын D.E.Q.А.S сертификатаар баталгаажуулсан цорын ганц эмнэлэг

1465365110_ylm135qukf (1)

Монголын ууган хувийн хэвшилийн эмнэлэг, эх хүүхэд, эмэгтэйчүүдийн оношилгоо, эмчилгээгээрээ салбарт манайлагчдийн нэг, чанар шинэ технологи нэвтрүүлэлтээрээ үргэлж үлгэр дуурайлал болж чаддаг “Танай гэр бүлд аз жаргал бэлэглэнэ” уриатай эмнэлэг бол Юнимед Интернейшнл эмнэлэг /хуучнаар Баянгол Эмнэлэг/ юм.

Тиймээс ч бид үйлчилгээнийхээ чанарыг дэлхийд батагаажуулж, өдөр тутамдаа шинэ технологийг нэвтрүүлэн ажилладаг Юнимед Интернейшнл эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарын албаны дарга П.Долгоржавыг ярилцлагын буландаа урилаа.

Сайн байна уу? Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

-Сайн сайн байна уу? Миний бие Хүниий их эмчийн мэргэжлийг 2008 онд эзэмшин, дотрын нарийн мэргэжлийг эзэмшээд, цааш Төрөлжсөн нарийн мэргэжлээ Уушгины эмчээр хийсэн. Гэр бүлийн хувьд нөхөр, 2 охины хамт амьдардаг. Ажлын гараагаа Юнимед Интернейшнл эмнэлгээс / хуучнаар Баянгол эмнэлэг / эхэлж байлаа.

-Эмнэлгийн чанарын алба нь чухам ямар чиг үүрэгтэй тухайгаас яриагаа эхэлье гэж бодож байна.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба нь Тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих үндсэн үүргийг гүйцэтгэхээс гадна Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг мөрдүүлэн, хэрэгжилтэнд хяналт тавьж ажилладаг. Үүнээс гадна үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай тусламж үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилгын нэг хэсэг юм.

-Нээрээ л эцсийн үр дүнд чанартай оношилгоо эмчилгээ, сэтгэл ханамж шүү дээ. Танай эмнэлэгт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг нэвтрүүлж баталгаажуулсан ажлууд байдаг уу?

-П.Долгоржав: Манай эмнэлгийн хувьд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008-ыг амжилттай хэрэгжүүлэн 3 дах жилдээ ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлгийн оношлогоо, эмчилгээнд анхдагч зүйлсыг нэвтрүүлсэн гэдгээ хэлэхэд таатай байна. Үүнээс дурьдвал Үргүйдлийн оношлогоо, эмчилгээний төвийг цогцоор нь шийдсэн. Мөн хүний биеийн үндсэн төлвийг тодорхойлогч Витамин Д-н шинжилгээ, эх ургийн халдварыг илрүүлэгч TORCH шинжилгээ гэх мэт өндөр ач холбогдолтой оношлогооны аргуудыг нэвтрүүлсэн байна. Жишээлбэл DEQAS хөтөлбөр байна.

– DEQAS -ын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-П.Долгоржав: Олон улсын хэмжээнд зөвхөн ВИТАМИН Д-ийн шинжилгээгээр олон улсын чанарын гадаад хяналтын баталгаа явуулдаг DEQAS хөтөлбөр байдаг бөгөөд 1989 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хөтөлбөрт 50 гаруй орны 1200 орчим лабораториуд ВИТАМИН Д-ийн шинжилгээний чанартай зөв хийгдэж байгаагаа хянуулж хамрагддаг. ЮНИМЕД ИНТЕРНЕЙШНЛ эмнэлэг DEQAS чанарын гадаад хяналтанд 2013 оноос жил бүр амжилттай хамрагдаж баталгаатай, чанартай шинжилгээ хийж байгааг гэрчилсэн сертификат авдаг. Энэхүү хөтөлбөрт улирал бүр оролцдог ба 4 улирал дараалан амжилттай оролцвол гэрчилгээ ирдэг дүрэмтэй. Бидний хувьд 2015-2016 оны гэрчилгээгээ хүлээн авсанаа ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна.

– “Витамин Д” оношилгоо эмчилгээг олон улсад баталгаажуулснаар танай хамт олон үйлчлүүлэгчдэд юуг амлаж чадах вэ?

-Шинжилгээний үнэн бодитой байдлыг баталж байгаа ба та шинжилгээнийхээ хариунд итгэлтэй байж болно.

– Та “Витамин Д” талаар товч мэдээлэл өгнө үү?

-П.Долгоржав: Витамин Д нь хүний бие махбодийн эрүүл мэндийн үндсэн төлвийг тодорхойлогч амин чухал бодис ба даавар төст үйлчилгээ үзүүлдэг витамин юм. Энэхүү Витамин Д дутагдах нь 200 гаруй өвчнөөр өвдөх эрсдэлийг 20-50%-иар нэмэгдүүлдэг байна. Эрүүл байхын тулд хүн өөрийн Витамин Д хэмжээгээ хэвийн хэмжээнд барихийг эмч нар зөвлөж байна. Нэг харамсалтай мэдээ дуулгахад Монгол хүмүүсийн дунд Витамин Д-н дутагдал 90%-тай байгаа нь судалгаанаас хэд хэдэн судалгаанаас харагдаж байна. Тэгэхээр бидний хувьд дээр дурьдсан 200 гаруй өвчнөөр өвдөх эрсдэлд орсон байна гэж хэлмээр байна. Йимээс ард иргэд маань витамин Д-н хэмжээгээ тодорхойлжуулж эмчээс зөвхөн өөрт тохирсон эмчилгээ, зөвөлгөөг аваарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:https://www.facebook.com/UMIhospital/photos/pcb.888022707981002/888021541314452/?type=3&theater

-Байгууллага, хувь хүмүүст зориулсан мэдээлэл өгөх сургалт, зөвлөгөө өгдөг үү?

-Манай эмнэлгийн хувьд ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үүргийнхээ хүрээнд чамгүй олон байгууллагтай хамтран ажиллаж ажилчидад нь төлөвлөгөөт сургалт тогтмол хийдэг байгаа. Тиймээс манай байгууллагатай хамтран ажиллах байгууллагуудад үүд хаалга маань үргэлж нээлттэй байдаг. /утас: 70 11 03 05/

Цаг зав гарган манай зочны буланд ярилцлага өгсөнд баярлалаа.

Баярлалаа. Танд болон танай хамт олон, уншигч олондоо эрүүл энхийг хүсье.

Capture

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …