“Сайн хөшөө” хөтөлбөрт хамрагдсан иргэд 5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авах боломжтой

p1akna0qip11h1gj3n7h1kiv10ahc
Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар тогтоолоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан.  Хөтөлбөрт Толгойт, Баянхошуу, Шархад, Дамбадаржаа, Дарь-Эх, Хайлааст, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хамруулахаас гадна гэр хорооллын газрыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах төслийн талбар, зуслангийн газрыг хамруулах юм.
p1akna0qip1rbo193f1dun18jld6s7

Өнөөдөр  Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн орон сууцны корпораци, “Төрийн банк”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” хамтран “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгууллаа.

“Сайн хашаа” хөтөлбөрийг дэмжиж үндэсний 31 компани хамтран ажиллах бөгөөд  эдгээр аж ахуйн  нэгж, компаниуд тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний иж бүрэн шийдлээ танилцуулсан үзэсгэлэнг Чингисийн талбайд гаргасан байна. Эхний ээлжинд нийслэлийн 69200 айлыг хөтөлбөрт хамруулахаар  төлөвлөж байна. Эдгээрийн төлөөлөл зарим иргэдэд өнөөдөр хөтөлбөрт хамрагдах батламж гардууллаа. “ Хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкаар дамжуулан 60 хүртэл сарын хугацаатай, жилийн хүү  5 хувийн хүүтэй зээл олгох юм.  Зээлийн дээд хэмжээ нь 10 сая хүртэл төгрөг байх бөгөөд эхний хоёр жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлнө.

p1akna0qip8lvfd614021s9lhb9i
Зээлдэгч зээлийн үндсэн төлбөрийнхөө 50хувийг, нийт зээлийн хүүгийн хамт бүрэн хариуцна. Үлдсэн 50 хувийн төлбөрт нийслэл буюу орон нутгийн төсвөөс 25 хувь,  Улсын төсвөөс  25 хувийн  хөнгөлөлтийг үзүүлэх боломжтой юм байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …