Улаанбаатарт өдөртөө сэрүүсч, бороо орно

2016 оны зургаадугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгаар, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 9-14 хэм, Алтайн өвөр говиор  23-28 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар хүйтэн бороо үргэлжлэн орохыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч  9-11 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2016 оны зургаадугаар сарын 09-нөөс зургаадугаар сарын 13-ныг хүртэл: 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зарим газраар, 11,12-нд зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9,10-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9-нөөс нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …