“Хайрцаг дээрх бичвэрээр нь Польш улсынх гэж тогтоосон энэ жимс нь ОХУ-д оруулахгүй байхаар хориглосон бүтээгдхүүн. Үүний зэрэгцээ дагалдах баримт бичиг нь байхгүй байсан” гэж мэдээнд дурджээ.
Үүний өмнөхөн Монгол улсын иргэний Оросоос Монгол руу оруулах гэж байсан 700 кг польш алимыг мөн хилийн Хиагт боомтод хурааж устгасан гэж энд дурджээ.
Украины зөрчлөөс болж Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавьсны эсрэг Орос бас европын орнуудаас жимс жимсгэнэ оруулахыг хориглоод байгаагаас ийм арга хэмжээ авч байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn