Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/469 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар хавсралтад заасан нэр бүхий 36 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан сургалтын байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг үүсгэн байгуулагчдад даалгалаа.
Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс