“Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг чанар хүртээмжийн үр дүнг индексээр шалгаруулах уралдаанд тэргүүлсэн сургууль, цэцэрлэг, шилдэг багш нарт урамшуулал олгох ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар болон эрдэмтэн багш нар оролцов.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарыг ажлын индексээр нь үнэлж магадлах ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Нийт 4168 багшийн үнэлгээ ирснээс 80 ба түүнээс дээш үнэлэгдсэн 2475 багшийг дүгнэв.
Дээрх багш нарыг дүгнэхдээ сургуулийн өмнөх боловсролын 123, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 168, дунд болон ахлах ангийн 372 багш нийтдээ 663 багшийн заадаг ангийн сурагчдаас түвшин тогтоох шалгалт авч, багшийн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн байдлыг магадлан үнэллээ.