Бүсийн хэмжээний сургалт, мэдээллийн жишиг төвтэй болно

1465522943_13388797_1216397788379849_1284540447_o

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай байгуулсан Санамж бичгийн хүрээнд Монгол улсад “ХАА-н бүтээгдэхүүний тогтвортой хангамжийг сайжруулах технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг 2014 оны 3 дугаар сараас эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Энэхүү төслөөр Монгол улсад ХАА-н болон МАА-н гаралтай бүтээгдэхүүн /төмс, сонгино, шар хулуу болон бусад үндэст ногоо/-ийг хадгалах зоорины технологийг нутагшуулах ажлыг эхлүүлжээ.

Төслийн хүрээнд Японы Хоккайдо мужийн Жижиг, дунд үйлдвэрийн холбооны Токачи дахь салбар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвтэй хамтран Төв аймгийн Борнуур суманд 10*6 хэмжээтэй 20 тонны багтаамжтай хүнсний ногооны зоорийг барьж ашиглалтанд оруулсан байна.

1465523038_13410372_1216397805046514_187053095_o

Түүнчлэн Монгол орны хүйтэн уур амьсгалд тэсвэртэй агуулах, зоорины байр барих барилгын материалын үйлдвэрлэлийн технологи болон стандартыг хамтран боловсруулах мөн ХАА-н бүтээгдэхүүний зориулалттай зоорины менежментийн нэгдсэн системтэй болох, фермерийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх технологийг тариаланчдад таниулах ажлыг эхлүүлжээ.

Үүний үр дүнд “Хүнсний ногоог шууд борлуулах цэг байгуулах, хөрсний үржил шимийг сайжруулах” шинэ төслийг эхлүүлж байгаа бөгөөд төслийн зорилго, ач холбогдлыг өнөөдөр /2016.06.09/ танилцуулж байна. Энэхүү арга хэмжээнд Архангай, Орхон, Булган, Төв аймгийн 70 гаруй тариаланч оролцож байна. Төслийн үр дүнд шинээр баригдсан зоорийг ашиглан ХАА-н гаралтай бүтээгдэхүүний маркетинг, кластрын тогтолцоог бий болгох зорилго бүхий бүсийн хэмжээний сургалт, мэдээллийн жишиг төв байгуулах юм.

1465522997_13405638_1216397828379845_1701090929_o

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …