Э.Бат-Үүл: Ирэх дөрвөн жилд Улаанбаатарт Токио атаархам тийм сайхан хот болно

1465618472_dsc00037

Өнөөдөр 11:00 цагаас Бөхийн өргөөнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хүндэтгэлийн анхдугаар чуулган эхэлж, Нийслэлийн Ардчилсан намаас өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотод хийсэн ажлууд болон ирэх дөрвөн жилд хийх ажлуудаа танилцууллаа. Хүндэтгэлийн чуулганы эхэнд Ардчилсан намаас нийслэл хот болон түүний дагуул Налайх, Багануур хотуудын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ танилцуулав.

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ирэх дөрвөн жилд Нийслэлийн Ардчилсан намаас Улаанбаатарт хотод хэрэгжүүлэх 5+ төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Тэрбээр энэ үеэрээ өнгөрсөн дөрвөн жилд ногоон уутанд их хэмжээний мөнгө зарцуулж байхаар сургууль, цэцэрлэг бариач хэмээн шүүмжлээд байсан нөхдүүдэд хандаж хэлэхэд, хогоос төлөвлөрсөн мөнгийг хогонд л зарцуулна, сургууль, цэцэрлэгт зориулагдах мөнгийг сургууль, цэцэрлэгт л зориулна.

Бид өнгөрсөн дөрвөн жилд өмнөх хотын захиргааг бодвол 4-5 дахин их сургууль, цэцэрлэг барьсан. Цаашид ч барина. Улаанбаатар хот өнгөрсөн дөрвөн жилд танигдахын аргагүй хот болсон. Ирэх дөрвөн жилд Улаанбаатарт Токио атаархам тийм сайхан хот болно. 2020 он гэхэд Улаанбаатарын гэр хорооллын булан тохой бүр гэрэлтүүлэгтэй болно. Бид нийтдээ 1 сая 100 мянган хүнд цахимаар газар олгож, тэдэнд газар олгосон 52 байршилд дэд бүтцийг хөгжүүлж Улаанбаатар хотыг тэлэхээр төлөвлөж байгаа гэдгээ хэлэхийг хүсч байна” гэсэн юм.

1465618494_dsc00041

Undesten.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …