Хоёр иргэнийг усанд осолдохоос аварлаа

p1al3k7l088e63dh1hi61vt7ho51

Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн голд машин усанд суусан, хоёр иргэн усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлагын дагуу   Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын дэслэгч Б.Өлзийсайханаар ахлуулсан 6 албан хаагч  ослын газар  ажиллажээ.

Ослын газар очиход хоёр иргэн машины кузов дээр гарсан, голын ус Nissan X-trail маркын автомашины копудыг давсан, эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулсаны үр дүнд  завь, аврах олс ашиглан хоёр иргэний амийг нь аварсан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын урд 64-33 УНА улсын дугаартай V-6 загварын автомашин замын хажуу руу онхолдож хүн хавчуулагдсан  байна гэсэн дуудлагын дагуу  Нийслэлийн Аврах ангийн аврагчид ослын газар очиход автомашинд 29 настай эрэгтэй Б.Б хавчуулагдсан байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж амийг нь аварлаа.

 

Нийслэлийн Онцгой байдлын газар

Санал болгох мэдээ

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт …