Аалз чихэн дотор нь “үймүүлжээ”


Аалз бол айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг дотор зарсхийлгэдэг шавьж. Их Британийн 42 настай цагдаа бүсгүй аалзнаас болж нэлээдгүй зовжээ.
Виктория Прайс саяхан далайн эргээр зугаалж, усанд шумбасан байна. Энэ үеэр хувцсанд нь нуугдсан шавьж чих рүү нь орсон бололтой.

Далайн аяллынхаа дараахнаас бүсгүйн толгой хүчтэй өвдөж, чих нь шуугих болсон гэнэ. Аргаа барсан бүсгүй эмчид хандсанаар, “хэргийн эзэн” болох нэлээдгүй том аалзыг түүний чихнээс гарган авчээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Эрдсийн шинжилгээг эх орондоо өндөр нарийвчлалтай хийх боломж бүрдлээ

​Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалттай SEM /Scanning …