Явах хүнд ачаа бүү татуул

13453960_1222588814420375_2038176112_nСонгуулийн синдром эхэлчихжээ.Хотоор нэг аль байдгаараа хичээсэн,төрөл бүрийн овор дүрстэй нэр дэвшигчдийн зурагт хуудас байр байраа олж, хэдийнээ хүмүүсийн нүднээ ярайгаад эхлэв ээ. Чингэлтэй дүүрэг бол Нийслэлийн маань хоймор нутаг л даа.Тэгээд ч тэр үү, Чингэлтэйн ард олон их өөдрөг үзэлтэй, ер нь бол товчхондоо зовхи нь өөдөө хүмүүс. Чингэлтэй Хайрхан уулынхаа ар өврөөр амьдардаг тэд сүсэг бишрэл ч ихтэй улс гэдэг юм. Ямартаа л Чингэлтэй дүүргийн 64-р тойрогт ИЗНН –аас нэр дэвшигч Цэрэндоржийн Ганхуягийн зурагт хуудсыг харсан иргэд “сүнс сүүдэр маягтай зурагт хуудас хаанаас гарч ирээд өлгөгдөв хэмээн гайхаж, ойр хавьд үзэгдээгүй хүн гэнэт ” Би ирлээ “ гэсэн үг огцом хадсан нь хөгшдийн сэтгэлд ихэд сэвтэй буусан ажээ.Тэрчлэн байсхийгээд л шүүх, шүүхийн хаалга татаж, хэл ам хийж явсныг дуулсан иргэд түүнд сэжиглэнгүй хандаж байгаа бололтой.Тэрээр гэнэт л хүрч ирээд, явж оддог залуусын нэг л байх, тэртээ тэргүй явах хүнд ачаа татуулах хэрэггүй хэмээн нэр дэвшигч Цэрэндоржийн Ганхуягийг Чингэлтэйн сонгогчид нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэнэ. Энүүхэндээ гэхэд,сүүлийн үед сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны багийн пиарчид нэр дэвшигчээ л чимээгүй алаад байх юм.Би ирлээ,би явлаа, Цаг ирлээ,Үе ирлээ, Би танай гэрийн гишүүн гэх мэтээр марзаганаад байгаа нь үнэхээр тоогүй хэрэг шүү

Н.Болдоо

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …