“Хүүхэд бүр цэцэрлэгт”

1465876391_alu90josi255cuqfctjdgn6gh

МАН хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгохоор зорьж байгаа ажээ. Үүний тулд тэд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүн эгнээнд уг асуудлыг багтаасан байна. Өнөөдрийн байдлаар нийгэмд тулгамдаж буй чухал асуудлын нэг нь яах аргагүй цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ. Тиймээс ч МАН сонгуульд ялбал хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох зорилтыг нэг номерт тусгасан байна. Харин АН-ынхан хүүхэд харах үйлчилгээ, гэр цэцэрлэг, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйлчилгээгээр шийднэ гэж заасан нь нэлээд бүрхэг байдалтай сонсогдож байгааг та ч бас анзаарсан байх. Үнэндээ дээр дурдсан байдлаар цэцэрлэгийн асуудлыг шийднэ гэвэл олон талын асуудалтай. Өнөөдрийн байдлаар хүүхэд харах үйлчилгээгэхлүүлсэн ч жигдэрч ажиллаж эхэлсэн нь цөөхөн байна. Цаашлаад гэр цэцэрлэгт хүүхэд харах нь маш өндөр эрсдэлтэй. Халуун хүйтэн холилдохоос авахуулаад хүүхдүүд зууханд түлэгдэх гэх мэт эрсдэл байгаа нь бодит үнэн. Тийм ч учраас иргэд хонон өнжин дугаарлаж, сугалаа сугалаад ч болов хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа. Хэдийгээр АН-ынхны мөрийн хөтөлбөртөө тусгасан шиг эрээвэр хураавар байдлаар цэцэрлэгийг орлуулж байгаа ч иргэд энэ мэт үйлчилгээнд төдийлөн итгэдэггүй хэвээр л байна. АН-ын үед үнэндээ нийслэлд амьдарна гэдэг аз эзийн асуудал болсон. Аз байвал сугалаа сугалж, хүүхдээ цэцэрлэгтэй болгодог. Гэтэл энэ ойлгомжгүй байдлаа АН-ынхан дахиад л үргэлжлүүлэх санаачилгыг мөрийн хөтөлбөртөө тусгасан харамсалтай. Сая хүн амтай, метрополис хотын иргэд орчин үеийн шаардлага хангасан таатай тухтай орчинд нялх балчир үрсээ байлгахыг хүсч байхад АН-ынхан улам л ухарч, тэртэй хүй нэгдлийн үеийнх шиг гал түлдэг зуух тойруулаад хүүхдүүдээ суулгаж байхаар тооцоолсон нь эмгэнэлтэй.

Э.Энхжин

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …