Архангай аймгийн шүүхийн 90 жилийн ойн арга хэмжээ зохион байгууллагдлаа

Архангай аймагт шүүхийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тохиолоо.

1465810717_1465794282_img_0009

Монгол улсын өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлсэн тус арга хэмжээнд аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын анги, нэгтгэлүүд ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүлэв.

Ойн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, тус шүүхийн дарга болон ерөнхий шүүгчээр ажиллаж байсан үе үеийн ахмадууд, Улсын дээд шүүхийн шүүгч асан П.Цэцгээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Архангай аймаг дахь шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнууд, Архангай аймгийн хуулийн байгууллагын дарга, ажилтнууд оролцлоо.

Ойн баярын хурлыг Архангай аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Т.Даваасүрэн нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Данзандорж, Г.Даваа, Д.Дамдиндорж, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэв.

1465810665_1465794278_img_0053

1465810703_1465794282_img_0054

1465810720_1465794522_img_0005

Тус шүүхийн түүхт 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигааар тус шүүхэд олон жил шүүгчээр ажиллаж байсан өндөр настан С.Чулуунаа “Алтан гадас одон”-гоор, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат нар Монгол улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдаж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.

Ойн баяраар тус шүүхэд шүүхийн дарга, орлогч даргаар болон ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Данзандорж, Г.Даваа, Д.Дамдиндорж, Ц.Батсүрэн, Д.Эрдэнэбилэг, С.Пүрэвсүрэн, Н.Ичинхорлоо нар, шүүхийн тамгын хэлтэс болон тамгын газрын даргаар ажиллаж байсан Ч.Ууж, Б.Алтанчимэг, Н.Батхүү, Д.Мөнхбат, ахмад шүүгч Т.Жигжидсүрэн, Ж.Нэргүй, Л.Магсаржалам, Д.Энхбаатар, М.Жаргалсайхан, Д.Оюунхүү, С.Оролмаа нарын олон ахмадууд хүрэлцэн ирж, түүхийн шаргал хуудсыг дурсамж сөхөн дэлгэж, залуу үедээ захиас сургаалиа дайсан нь үнэ цэнэтэй хором мөч байв.

Тэдний дотроос тус аймгийн шүүхэд олон жил, үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмэр оруулсан өндөр настан Г.Даваа, Д.Данзандорж, Д.Дамдиндорж, С.Намнансүрэн, Н.Ичинхорлоо, шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Ууж нарыг Архангай аймгийн шүүхийн “Хүндэт дэвтэр”-т бичигдсэнийг сонордуулж, өргөмжлөл дурсгалын зүйл хадгалууллаа. Ойн баярт нийт 130 орчим хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.

1465810655_1465794307_img_0087

1465866200_11

 

Ugluu-logo-7-2

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …