Монгол Улсын алс баруун хязгаар Баян-Өлгийн аймагт УИХ-ын 4-р тойрогт нэр дэвшигч Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор А.Бакейн сонгуулийн сурталчилгааны нээлт Сагсай, Улаанхус, Цэнгэл, Бугат сумдад болж өнгөрлөө. Өнгөрсөн 4 жилийн ололт амжилт болон ирэх онуудын зорилтуудыг хэлэлцсэн уулзалтуудын үеэр иргэд нэр дэвшигчийн талаар ам сайтай байлаа.
Мөн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нэр дэвшигч А.Бакейн сурталчилгааны нээлт, уулзалтуудад оролцлоо. Эмэгтэйчүүд болон залууст боломж олгох үүднээс 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзсан Р.Амаржаргал зөв гэж бодсон нэр дэвшигчдийг дэмжин ажиллахаа илэрхийлж байсан билээ. Энэ дагуу мэргэжил болон анги нэгт журмын нөхрөө дэмжин Баян-Өлгий аймагт хэд хоног саатан иргэдтэй уулзаж буй нь А.Бакейн сонгуулийн аянд өнгө чимэг нэмж байлаа.
Сумдуудад болсон нээлтийн дараа 6-р сарын 13-ны өдөр Өлгий хотын төв талбайд Ардчилсан намаас УИХ болон АИТХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийн нэгдсэн нээлт болсон бөгөөд иргэд нэр дэвшигч А.Бакей, Х.Ержан, Д.Мурат нарыг багаар нь дэмжихээ илэрхийлж байв.
УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч А.Бакейн сонгуулийн штаб