Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө    16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

d798aaab382a6e10940bc53ac882cb3d_x3

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

 эх сурвалж: Ус цаг уурын шинжилгээний хүрээлэн

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …