Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн иргэд энэ 7 хоногтоо багтан үнэмлэхээ захиалах хэрэгтэй байгааг Улсын бүртгэл статистикийн газраас анхааруулж байна.
Ингэснээр энэ 7 хоногт өгсөн иргэний үнэмлэх-ний материалыг сонгуулиас өмнө хэвлэх боломжтой гэж байна.
Өнгөрсөн 7 хоногийн байдлаар Бүртгэл статистикийн газар 400 гаруй иргэний үнэмлэх ний захиалгыг авчээ.
Энэ нь ердийн өдрүүдтэй харьцуулахад ачаалал 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэж байна. Мөн сонгуулийн тухай хуулиар сонгогчийн шилжилт хөдөлгөөн санал хураах өдрөөс 14 хоногийн өмнө хийгдэх ёстой.
Энэ хүрээнд 6-р сарын 14-ний өдрийн 00 цаг хүртэл сонгогч шилжин явах ажиллагаа хийгдэх юм байнаМанай аймгийн хэмжээнд сонгууль өгөх 67мянга орчим иргэн байна. Түүнчлэн сонгогч нь санал хураах өдрөөс 14 хоногоос доошгүй хоногийн өмнө сонгогчийн нэрийн жагсаалтад өөрийн нэр байгаа эсэхийг шалгасан байвал зохино гэж заасан.
Энэ хүрээнд Улсын бүртгэл статистикийн газар нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг www.burtgel.gov.mn сайтад байршуулжээ. Мөн сонгогчид санал авах байран дээр очиж нэрсийн жагсаалтаас өөрийн болон гэр бүлийн гишүүн бүртгэгдсэн, мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах боломжтой гэж байна.
эх сурвалж: erdenetinfo.mn