Япончууд говьд Токио шиг хэмжээтэй газар “түрээслэнэ”

1465953420_e0cf9e0651ad7e9a895de5401738f6ed

Европын “Сэргээн босголт, хөгжлийн банк” Монгол Улсад баригдах нарны паркад зориулж 25 сая ам.долларын зээл олгох асуудлыг хэлэлцэж байна. Европын “Сэргээн босголт, хөгжлийн банк”-наас мэдээлснээр 25 сая ам.доллар /22.2 сая евро/-аар Монгол Улсад босох 50 мегаваттын хүчин чадалтай нарны эрчим хүчний цогцолборыг санхүүжүүлэх аж. Клин Энержи Ази /Clean Energy Asia/ компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нарны эрчим хүчний “Цэций” төсөл хэрэгжүүлэхээр болсон бөгөөд уг төсөл хөтөлбөрт нийтдээ 120 сая ам.доллар шаардлагатай аж.

Тэгвэл Европын Сэргээн босголт, хөгжлийн банк энэхүү төсөлд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамт оролцож, санхүүжилтийн 25 сая ам.долларыг нь гаргаж байгаа нь энэ аж. Түүнчлэн Японы Засгийн газраас төрийн өмчит “Таван Толгой”-н эрчим хүчний дэд станцыг шинэчлэхэд Монгол Улсад 746 мянган ам.долларын зээл олгохоор болсон байна. Үүнээс өмнө Японы компани нар болон салхины эрчим хүчний сүлжээ барихаар говьд газар эзэмшсэн бөгөөд энэ ажлыг Японы мэдээллийн технологийн “Софтбанк Групп” компани хийж гүйцэтгэх аж. Энэ төсөлд зориулж “Софтбанк групп” компани говьд Токио хот шиг хэмжээтэй газар нутаг түрээсэлж авч байгаа аж.

1465953487_c2493729f623c7a5c7f16571a3031f81

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …