Урж, тасдаж биш бүтээж, хийж өрсөлд л дөө

Улсын Их хурал Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнд нэр дэвшинэ гэдэг улс нийгэмдээ, сурч боловсроод, өөрийн гэрийг засч төвхнүүлээд, одоо ард иргэдийнхээ төлөө хийх гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, Монгол улсын иргэн, нас хүйс, өндөр ам өргөн бүдүүн, шашин шүтлэг, үзэл бодол, арьс өнгө хамаарахгүй нэр дэвших эрхтэй.

79

Тийм хэдий ч өөрийн нэр дэвшүүж байгаа газартаа хамтран өрсөлдөж байгаа хүнийхээ зарын самбарыг “уруулж”, сөрөг сурталчилгаа хийж, хэн нэгнийг гүтгэн доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь өөрийн биеийг бүрэн “зассан” хүний үйлдэл биш болов уу. Мэдээж нэр дэвшигчийн самбар урагдахад өрсөлдөгч “хамаагүй”, доод албан тушаалтан болох ухуулагч, зохион байгуулагч, дэмжигчид хаматай гэх л байх. Ёс зүйтэйгээр, эерэг сэтгэлгээгээр өрсөлдөж болох л арга ажиллагаа юмсан.

13457614_1075163042572645_1877538357_n

Өрсөлдөгчийн самбарыг урснаар тухайн хүнийг “хэн ч биш” болгож чадахгүй өөрийн хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлыг танилцуулан, ард иргэддээ өөрийгөө зөвөөр таниулах арга ажиллагаанд “муу муухай” зүйлийг хийхгүй байсан нь дээр баймаар. Шударгаар үнэн зөвөөрөө өрсөлдөж “зөөлөн сэнтийдээ” заларвал зүгээрсэн. Ядахдаа л ард иргэдэд хэн нэг нь муу нэргүй, хийсэн бүтээснийг нь ойлогож ухаарах боломж үлдэнэ.

78

Нэг нэгнийгээ ”гишгэлэн” гарч ирэх хэрэг бий юу. Өөртөө итгэлтэй, тодорхой эрхэлсэн ажил албатай хүмүүний хийдэг л ажил. Гэхдээ үнэндээ жинхэнэ эрдэмтэн мэргэд, ухаан саруул нөхөд сонгуулийн ард үлдэж байна. Улс төр гэх “тоглоомоор” тоглохгүй эрдмийн ажил үйлд минь  улс төрд орох зав байхгүй мэтээр ярих юм. Өөрсдийгөө дөвийлгөн сурталчилгаа хийж байгаа нөхөд өөрийн сурталчилгаанд аажиллаж байгаа иргэддээ нэг анхааруулаач.

80

Тэртэй тэргүй урж тасдсан ч төр түмэн нүдтэй сайн мууг өөрсдөө дүгнэж л байгаа шүү дээ. Энэ жилийн сонгуулийн сурталчилгааны өнгө аяс нь өөрсдийгөө дөвийлгөх бус бусад сөрөг хүчнээ муулах, доромжлох өнгө аяс бүхий реклам сурталчилгаа байгаа нь нүднээ илхэн байна. Тэд урж тасдаж байхаар нэг зүйлийг ч гэсэн бүтээж, босгож, амжуулбал иргэд харин “хайрлах” байх даа.

Б.Цацралт

Ugluu-logo-7-2

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …