Багануур дүүргийн нутаг дэвсгэрт мал махны ил задгай худалдаалалтын байдалд хяналт хийлээ

mah

МХЕГ-ын даргын баталсан “Мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, малын эмийг зөвшөөрөлгүй, ил задгай худалдаалж буй байдалд  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, Багануур хотын захирагчийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/10 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй цэг, ил задгай газар амьд мал, түүхий эд худалдаалж буй 4  иргэний мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтыг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулж, Багануур хотын захирагчийн А/10 тоот “Мал худалдаалах түр цэг байгуулах тухай” захирамжаар аймаг, сум, дүүргээс мал худалдаалахаар шилжилт хөдөлгөөнөөр орж ирсэн малыг худалдаалах түр цэгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран цахиур” ХХК-ий хашааны урд талд байгуулах болсон талаар  иргэдэд мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …