
Ийнхүү олон нийтийн хяналт сайжирснаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж буй мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй зарчим руу хурдтай шилжинэ. Үүнд иргэн таны оролцоо чухал юм. Үнэлгээний хороонд орж ажиллах иргэн Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газраас тогтмол зохион байгуулдаг мэргэшүүлэх сургалтад хамрагдан гэрчилгээ авсны дараа Нийслэлийн Иргэдийн Хуралд бүртгүүлэн оролцох боломжтой болох юм. Харин төрийн бус байгууллага аль болох олон хүнийг мэргэшүүлж, үнэлгээний хороонд орж ажиллах гишүүдийн нөөцийн санд бүртгүүлэх нь зүйтэй. Тендерт оролцогч аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоог төлөөлөн үнэлгээний хороонд орж ажиллах боломж иргэн бүрийн өмнө нээлттэй гэж нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.