Залруулга

9125d47a317380e8greatШинэ өглөө, шинэ мэдээ, мэдээлэл уриатай www.ugluu.mn цахим мэдээллийн сайт нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Оффшор”-оос сугарч үлдсэн улс төрчид” гэх гарчигтай мэдээллийг нийтлэсэн. Уг мэдээллийг “баримттай мэдээлнэ” уриатай www.photonews.mn сайтын хүсэлтийн дагуу өөрийн сайтад нийтлэсэн болно.

Ингэхдээ тухай сайтаас ирсэн мэдээллийн үнэн, зөв эсэхийг нягтлалгүйгээр, итгэлцэл дээр тулгуурлан нийтлэсэн алдааг гаргажээ. Тиймээс ч тухайн мэдээлэлд дурдагдсан оффшор данс эзэмшдэггүй П.Хангал нарын хүмүүсээс хүлцэл өчиж байна. Бид цаашид аливаа мэдээ, мэдээлэлд хяналт тавьж, сэтгүүл зүйн мэдээлэх үүргийнхээ дагуу ажиллаж, иргэд уншигчдаа үнэн зөв мэдээллээр хангах болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.

Ugluu-logo-7-2-1

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …