10 орны 30 гаруй иргэнд виз олгов

1m0i2er8p7ot1smh3u8aeadoipИргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Сүхбаатар, Алтанбулаг боомт дахь тасгууд 06 дугаар сарын 01-15-ны өдрүүдэд хилийн боомт дээр виз авах хүсэлт гаргасан Франц, Япон, Беларус, Болгар, БНХАУ, БНСУ, Польш, ОХУ зэрэг 10 орны 30 гаруй иргэнд зохих ангилал, зориулалтын визийг олгов.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилтын хүрээнд холбогдох хууль журмын дагуу Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул байхгүй гадаад улсаас ирж байгаа гадаадын иргэнд шаардлагатай тохиолдолд олон улсын хилийн боомт дээр нэг болон хоёр удаагийн орох, дамжин өнгөрөх визийг олгон, иргэдэд үйлчилж байна./тухайн ангиллын виз олгоход шаардагдах баримт бичгийн иж бүрдлийг биедээ авч яваа нөхцөлд/

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …