Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

p1alcm80t4a9u17j8g5jf7t18s1

Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний тухай” А/490 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах  байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүнг тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт үүрэг болгов.

Хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зардал болох 143 сая 424 мянган төгрөгийг нийслэлийн ИТХ-ын 2016 оны  8/01 дүгээр тогтоолоор баталсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зардлаас нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дансаар дамжуулан санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болгов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …