Дуучин Б.Мягмарсүрэн ХӨСҮТ-д 8 ширхэг хүчилтөрөгчийн баллон хандивлажээ

b5a1b55a51372ae988b37b75dcf6896c

Франц улсад амьдарч буй дуучин Б.Мягмарсүрэн 2 хүүхдийнхээ хамт Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийн төлөө сайн үйлсэд зориулж 2 сая төгрөгийн мөнгөн хандив илгээжээ. Дуучны маань нэг ангийн найз н.Нарангэрэл болон орчуулагч Ц.Ганцэцэг, дуучин Б.Мягмарсүрэнгийн аав Батбаяр, ээж Пүрэвээ нар түүний хандивийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирал Нямхүү, инженер техникийн албаны дарга Болдбаатар нарт хүлээлгэн өгч найзынхаа хүсэлтийг биелүүлжээ.

393c042423d0ee2ef3da83e91a5b28d3

Энэхүү хүлээлгэн өгсөн 2 сая төгрөгөөр 8 ширхэг хүчилтөрөгчийн баллон худалдан авч суурилуулжээ.Хүчилтөрөгч гэдэг нь хүнд өвтөнд амь тарианаас чухал зүйл байдаг юм байна.

Хүчилтөрөгч өгөхгүй бол өвчтөний бие шууд муудан хүндэрдэг гэнэ. Уг эмнэлэгт хүчилтөрөгчийн станц гэж байх бөгөөд уг станцаас сэхээн амьдруулах тасаг,нөөцийн 7-р тасаг,сүрьеэгийн 1-6 тасгууд зэрэг нэн чухал амь дэнсэлдэг тасгуудад тусгай суулгасан хоолойгоор хүчилтөрөгчийг шахан түгээдэг.Хавар өвлийн халдварт өвчний өндөр тархалттай улиралд өдөрт 70-80 ш баллон хэрэглэдэг бөгөөд хувийн компаниас зээлээр хэрэглэдэг гэж эмнэлгийн удирдлагууд хэлэв.

57bc0348ced900411d6c63e27b6813d5

Уг нь эмнэлгийн нөөцөд тогтмол 150-200 ш хүчилтөрөгчийн баллон байх ёстой.Гэтэл уг эмнэлэг ердөө л 20 ш баллонтой байсан ба саяхан нэгэн буянтай хүн 11ш-ийг хандивласнаар 31 ш болжээ. Одоо ингээд Мягмарсүрэнгийн сайхан сэтгэлийн хандиваар өөрийн гэсэн 40 баллонтой боллоо!

caa6dfd7875b4324d969c6d03db90b76

Эх сурвалж:E.toim.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …