Алслагдсан аймгуудад саналын хуудсыг онгоцоор хүргүүлжээ

Untitled-1_3l9xG6X

Саналын хуудас хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмж шалган баталгаажуулах тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажил дуусах шатандаа орлоо.

Өнөөдрийн байдлаар Баян-өлгий, Говь-алтай, Завхан, Увс, Ховд зэрэг алслагдсан аймагт саналын хуудас, мөн 7 аймагт санал тоолох техник төхөөрөмж тус тус хүргэгдээд байна.

Бусад аймаг, нийслэлийн дүүргүүдэд хүргэгдэх саналын хуудсыг хэвлэж дуусгах, санал тоолох техник төхөөрөмж тээвэрлэн хүргэх ажил эрчимтэй үргэлжилж улмаар энэ сарын 20-ны өдөр бүрмөсөн дуусгахаар шамдан ажиллаж байна.
Untitled-2_cnpQ729

Саналын хуудасны эх бэлтгэх, хэвлэх, боож баглах, хүлээлцэх болон санал тоолох техник төхөөрөмжийг нэгбүрчлэн шалгаж баталгаажуулах, тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажлыг Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглаж байгаа билээ.

Untitled-3_sEK8uoa

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …