“Битлз” хамтлагийн гитар 408 мянган ам долларт хүрчээ

gitarАлдарт “Битлз” хамт­лагийн Жон Леннон, Жорж Харрисон нарын тоглодог байсан гитарыг өчигдөр дууд­лага худалдаагаар 408 мянган ам.доллараар зарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Тэрээр “Julien’s Auction” дууд­лага худалдааны ордны зохион байгуулсан энэхүү худалдаа Нью-Йоркийн Манхэттен дүүргийн “Hard Rock Cafe”-д болжээ. Зохион байгуулагчид анх гитараа 200-300 мянган ам.доллараар зарахаар төлөвлөөд байсан ч үнэ нь ийнхүү өсчээ. Харин худалдан авагчийн нэрийг зарлаагүй байна.

Уг гитарыг 1966 онд Ленноны захиалгаар “Vox” фирм үйлдвэрлэсэн аж. Зо­хион байгуулагчдын ярихдаа “энэхүү гитарыг Леннон, Харрисон нар 1967 онд “Magical Mystery Tour” цомгоо бүтээх үеэрээ барьдаг байсан бөгөөд 1967 онд Леннон үүнийг найз Янни Мардаст бэлэглэж байсан юм” гэв.

w gitarД.Эни Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …