“Болд төмөр Ерөө гол” компаниараа сүүлийн үед овоглогдох болсон манай хамгийн нууцлаг бизнесмэний нэг Б.Дэлгэрсайхан 2014 оны сүүлээр бизнесийн гараагаа эхэлсэн Дорноговь аймгийн дарга нартай муудалцаж түнжин хагарч байсан. Энэ эрхмийг махны бизнес хөл дээр нь босгосон гэдэг. Тэр нь “Дорнын говь” гэдэг нэрийг гаргаж ирсэн мал нядлах, мах боловсруулах болон өлөнгийн үйлдвэр нь байсан. Хуучнаар СНЗ-ийн тогтоолоор байгуулагдсан энэ махны үйлдвэрийг Б.Дэлгэрсайхан хувьчилж авсанаас хойшговийн болон зүүн бүсийн аймгааас мах бэлтгэн ажиллаж иржээ. Дараахан нь тэрээр хятад түнш нартайгаа хамтран ашигт малтмалын салбар луу орсноос хойш махны үйлдвэрээ бараг хаясан гэнэ. Гэсэн ч энэ үйлдвэрээсээ болон Дорноговийн дарга нартай байнга толхилцон сүүлдээ газрын “дайн” дэгдэхэд хүрч байсан. Засаг дарга П.Ганхуяг нь орон сууцжуулах хөтөлбөр хэмээн аймгийнхаа баахан барилгын компанийг “Дорнын барилга” консерцуим гэгчид нэгтгэн газар олгосон. Аймгийн АН-ын дарга нарын лоббины компаниуд гэдэг ч иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангах гэсэн том хаалт өмнөө барьдаг. Энэ консерцуимд өгсөн газар “Дорнын говь” компаний махны үлдвэрин хашаатай шууд тулж байгаа гэнэ.
Энэ нь Б.Дэлгэрсайхан захиралд таалагдсангүй тул тэрээр хортой аммиак ашиглаж үйлдвэрлэл явуулдаг тул иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс барьж байгаа барилгаа зогсоо, нүү бас бидэнд учруулсан хохирлыг нөхөн төл гэж шаардаж шахаж гарч. Уг журмаараа бол түүний зөв, мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн бүс 500 метрт байна гээд заачихсан аж.
Ингээд нэг талаас “Дорнын говь” нөгөө талаас барилгын компаниудаар дэмжүүлсэн аймгийн Засаг дарга хоёр тулаанд талбарт “байлдаж” эхэлсэн. Хоёр талаас ажлын хэсэг гарч, мэргэжлийн хяналтын байгууллагийн шалгалтыг хүртэл оруулж. Гэтэл энэ шалгалтын үеэр Б.Дэлгэрсайхан захирлын нэгэн “но” илэрчээ. Тэрээр бараг таван жилийн өмнө махны үйлдвэрлэлээ бүрэн зогсоон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө тэр чигээр нь Баганнуур дүүрэг рүү шилжүүүүлээд тун удалгүй бусдад зарсан болох нь холбогдох баримт бичгээр илэрч. Б.Дэлгэрсайхан захирал махны үйlдвэрээ тухайн үед нэр нь мандаж байсан “авъяаслаг” бизнесмэн “Жаст”-ын Ш.Батхүүд зарчихсан байжээ. Бүр тодруулбал “Жаст агро”-д зарсан нь санхүүгийн баримтаар яах аргагүй гараад иржээ. Энэ нь “Дорнын говь” болон “Жаст агро”-гийн нэгэн нууц байсан бололтой. Харин Дорноговь дахь үйлдвэр нь ердөө хоосон байшин үлдэж.
Аймгийн дарга нар үйлдвэрийг чинь үзье гэтэл үзүүлсэнгүй, хортой аммиак байгаа хэмээн айлгах гэж үзэж. Мах боловсруулах өлөн ялгах нэг ч тоног төхөөрөмжгүй атал харин хүний биед хортой аммиакаа энэ олон жил хадгалж байсан нь илэрсэн гэнэ. Хадгалалтын нөхцөл горим нь шаардлага хангахуйц бус байж. Байдал өөрөөр эргэсэн ч Б.Дэлгэрсайхан захирал махны үйлдвэрлэлээ сэргээнэ, хэрвээ хүн хордвол бид хариуцахгүй гэсэн гэнэ.
Ийнхүү Сайншандад хүний биед хортой аммиак агуулсан махны үйлдвэрийн хашаанд тулгаад орон сууц барьж байсан хүүхдийн цэцэрлэг хүртэл хажууханд нь баригдсан гэхээр Б.Дэлгэрсайхан, П.Ганхуяг нар ямар аймшигтай зүйл хийж байсан нь ил болсон. Аммиактай үйлдвэр болон шинээр баригдаж байгаа орон сууцны хоорондох зай ердөө л 20-хон метр байгаа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу…