Сонгуулийн сурталчилгаандаа ахмадуудыг ашиглахаа больё

Цагийн эрхээр тэтгэвэрээ тогтоолгон насны буянаа эдэлж үр хүүхдүүдээ тойруулан суугаа ахмадууд хийсэн бүтээсэн арвин их түүхтэй. Залуу сайхан насандаа хийсэн бүтээснээ ам дүүрэн ярих хүмүүс. Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа маш өрнүүн болж байна. Хаа сайгүй хотын гудамжаар инээсэн том хулдааснууд “хоёрхон үгээр” утгатай илэрхийлэх өнгө аястай.

13467549_1109224569148568_1415555913_o_700

Улс төрд олон жил явсан ахмад дипломатчдийг өөрийн сонгуулийн уулзалт бүртээ дагуулан явж, өөрийнхөө тухай магтуулан үг хэлүүлж, ард түмэнд таалагдах ажилдаа дайчлан байгаа нь нэг талаас зөв маркетинг ч нөгөө талаас иргэдийн “итгэлийг алдах” эрхгүй болтлоо өөрийгөө өндөрт гаргаж байгаа хэрэг. Нэгэн үе ард түмэнд таалагдаж явсан ахмадуудад тэдний насныхан болон үр хүүхдүүд нь “ээлтэй” таатай ханддаг нь мэдээж. “Миний улс төрд сойсон хүн”, “Эцэг эх түүхээрээ зөв замтай”, “Залуу хний хувьд зөв зантай, ахмад бидэнд элэгтэй” гэх мэтчилэн магтаж гарна.

78587

Мэдээж ахмад нэр нөлөө бүхий хүмүүст тэтгэвэрийн хэдээс нь илүү мөнгө төлдөг байх. Гэхдээ тэдгээр ахмадуудыг өөрийн сонгуульд ашиглан төрийн суудалд суусан хойноо хэлсэн, ярьсандаа хүрэхгүй бол эргээд ард түмэн ахмадуудад л итгэл алдарна. Сонгуулийн сурталчилгаандаа 80 гарсан хүнийг ашиглаж байгаа хүн байхад  мөр зэрэгцэн яваа улс төрчийг “харилцан” ашиглах нь ч байна. Улс нийгэмдээ хэлсэн үг, хийсэн зүйлтэй ахмадуудыг “ашиглаж” байгаа эрхэм “сонгуулчид” тэднийхээн нэрийг “баастахааргүй” мөртэй яваарай даа. Сонгуулийн бус цаг үед ахмадуудыг нэг их тоодоггүй хэрнээ “хүний толгой угаах” ажилдаа өвгөдүүдээр нүүр хийж байгаа нь өөрийн гэх бардамнаад байх зүйлгүй л хүний хэрэг байх.

content_734070b9-df0a-4831-bf91-d8d8a81da8be

Монголын ард түмэн нүдтэй, чихтэй, ухаантай гэж соц нийгмийн үеэс л  яригддаг байсан. “Төр төмөр нүүртэй, төр түмэн нүдтэй” гэх мэтээр төр дор мөргөдөг байсан монголчууд өнөөдөр төрийн босго намхан болсон мэтээр шуугих болж. Нэгэн үед хийсэн бүтээсэн зүйлгүй ч уран сайхан яриатай хүмүүс энэ төрлүү зүтгэхдээ ахмадуудыг тэдний хийсэн зүйлээр “бамбай” хийж бйагаа нь “эмгэнэлтэй”.  Төрд итгэх итгэл алдарсан шигээ олны танил ахмадуудад бас итгэл алдарвал иргэд бид яанадаа.

Б.Саран

Ugluu-logo-7-2-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …