Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал дахин хойшилжээ

1466499446576901768487b

Өнгөрсөн онд дөрвөн настай охиноо үхтэл нь зодож амийг нь хохироосон аймшигт хэрэг гарч нийгмийг цочирдуулсан билээ. Уг хэрэгт төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг буруутгаж хоёр шатны шүүхээс ял оноосон ч Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Тэгвэл хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байсан бол Нийслэлийн прокуророос Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байсан.

Харин энэ сарын 20-нд буюу Даваа гаригт тэднийг шүүх хурал болох байсан ч хурал дахин хойшилжээ. Учир нь шүүгдэгч нар өмгөөлөгч Дэлгэрнямыг нэмж авсан бөгөөд хэргийн материалтай танилцах хугацаа хэрэгтэй гэсэн шалтгаанаар ирэх долдугаар сарын 5-ныг хүртэл хойшлуулжээ. Уг нь өнгөрсөн тавдугаар сарын 31-нд шүүх байсан ч нэгнийх нь өмгөөлөгч хурал давхцсан гэх шалтгаанаар зургадугаар сарын 20 хүртэл хойшлуулсан байсан ч ийнхүү дахин хойшлуулж чадсан байна.

Шүүгдэгч Г.Маралмаа, Т.Цогт нарын хувьд хорих ангид хувиарлагдаагүй Цагдан хорих төвд хоригдож байгаа. Хойд эх Г.Маралмаагийн хувьд нярай охинтойгоо хамт хоригдож байгаа бөгөөд охиныг асран хамгаалах хүн байхгүй учраас цуг байлгаж байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм.

О.Сайхан

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …