Төв аймгийн заамар сум дахь замын цагдаагийн алба 4 төрлийн сэрэмжлүүлэг хийлээ

14664968985768f7826cc69

Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс болж авто машины  осол ихээр гарч олон арван хүн алтан амиа алдсаар байгаа нь үнэн. Замын тэмдэг тэмдэглэгээ муутайгаас ч болж осол гарах нэг шалтгаан болдог гэж Замын цагдаагийн газраас мэдээлсэн удаатай. Тэгвэл Төв аймгийн Заамар сум дахь сум дундын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн алба нь Заамар сумын Засаг даргын тамгын газар, Лүнгийн замын цагдаагийн постны алба хаагч нар, “АЗЗА” ХХК-тай хамтран Эмээлтээс-Төв аймгийн Эрдэнэсант хүртэлх 150 км-ийн хэвтээ замд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “АНХААР”, “ХУРДНЫ ХЯЗГААР 80 КМ/Ц”, “ХУРД” гэсэн бичиглэл бүхий тэмдэг, тэмдэглэгээ, мөн Хүй долоо худгийн тойрог, Уушигийн хөтөл-Бөөгийн хөшөө орчим зам дагуу “ХУРД”, “ХАМГААЛАХ БҮС” зэрэг нийт 4 төрлийн сэрэмжлүүлийг хийж байршуулжээ.

14664968955768f77fdf321

14664969005768f784df038

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …