Тэнсэн харгалзах ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлджээ

e3edb05021760963great

Тэнсэн харгалзах ял шийтгүүлж хугацаанаасаа өмнө тэнсэж суллагдсан иргэдэд Цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж байгааг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шалгаж, дүнг нь цагдаагийн хоёр хэлтсийн удирдах албан тушаалтантай хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцжээ.

Шалгалтаар Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан 2016 оны “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-д заасан заалтуудыг нэг мөр ойлгож, дагаж мөрдөөгүйгээс хяналтанд байсан зарим хүн дахин гэмт хэрэг үйлдсэн, захиргааны хяналтаас оргосон зэрэг зөрчил илэрсэн байна.

Тиймээс ажилдаа хариуцлагагүй хандсан Сүхбаатар дүүргийн 10, 13, 17 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч нарт хариуцлага тооцож, хэд хэдэн хүний тэнсэн харгалзах хугацааг хүчингүй болгон, хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …