12 настай хүүхэд архинд хордож, эмнэлэгт хүргэгджээ

download

 Ховд аймгийн Булган сумын харьяат 12 настай хүүхэд архинд хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар өчигдөр сайтуудаар цацагдсан. Тодруулбал, тэрбээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худаг Хүйтний хөндий гэх газарт хурдан морь унахаар ирсэн байхдаа ийн архинд хордсон байна. Одоогоор хүүгийн биеийн байдал тааруу, Эх хүүхдийн эрдэм шинжилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Баянгол дүүргийн цагдаа нар хүү юунаас болж архи уусан болохыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар хүүгийн хамаатны ах н.Алтансүх гэх уяач хүүг хурдан морь унуулахаар хотод авчирсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Etoim.mn

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …