Иргэдийн итгэл алдарсан “2016 сонгуульт” ажлыг цагт нь дуусгая

Монгол улсад хууль тогтоох дээд байгууллагаа иргэд ард түмнийхээ сонголтоор шийдвэрлэдэг сонгууль хаяанд иржээ. Өдөр шөнөгүй л хаалга “балбаж”, нялх хүүхэд унтуулахгүй, амар тайван байлгахгүй байна гэж иргэд ихээхэн гомдоллодог ч одоогоор үүнийг цэгцлэх шийдвэр гараагүй л байна. Дөрвөн жилийн давтамжтай сонгуулийн сурталчилгааны ажилд “эгдүүцсэн” иргэд “хурдхан шиг болдогоороо” болоод өнгөрөөсөэй хэмээн “халаглан” суух нь ч бий.

4444

Гэхдээ энэ жилийн сонгуулийн сурталчилгаа маш далд утгатай, сөрөг сурталчилгаа ихтэй, өөрийгөө иргэдэдээ танилцуулахаас илүү өрөөлийн хийснийг нь “муулах” хандлагатай байна. “Алдаа” гаргадаггүй өөгүй хүн гэж хаана байхав гэхдээ нэг алдааг нь түмэнтэй хийсэн нүгэл мэтээр иргэдэд мэдээлэл өгч байгаа нь нэгэн талаасаа ёс зүйгүйгээр хууль зөрчиж байгаа хэрэг. Гутгэн, доромжлох хоригтой шүү дээ сонгуулийн хуулиараа.

songuuli0310

Энэ бүхний үр дүнд иргэд хэнд итгэхээ мэдэхгүй, мэдээллийн, сурталчилгааны, сөрөг пи ар-ын нөлөөгөөр яг хэн нь үнэн яриад, хэн нь худал яриад байгааг ялгахааргүй болтлоо хохирч байна. Мэдээж нэр дэвшиж байгаа 498 хүн дотроос бүгд хар мөртэй, муу түүхтэй байна гэж байхгүй. Үнэхээр улс нийгмийг засаж залруулахад миний дуу хоолой хэрэгтэй хэмээн зүтгэж байгаа иргэд их бий. Харин бие биенээ ийнхүү “чичлэн” муулж байгаа нөхдийн харахад ардаа намын багтай, урдаа сайн хүний нүүртэй, туршлагатай улс төрчдийн хийж байгаа ажил нь илхэн харагдсаар….

d355c27a16915b14original

Иргэдийн итгэл алдарч “сонгочихмоор хүн алга”, “хэн ч гарсан ялгаагүй”, “одоо гоё юм ярьдаг ч сонгуульд ялахаараа зүсээ хувилгадаг” гэх мэтээр нэг л үнэмшилгүй дугарч байгаа нь сонгуулийн ерөнхий идэхижүүлэлт хийх хэрэгтэй байгаагын илрэл ч юм шиг. Ямартай ч иргэд “дахин” сонгуульд маш дургүй. Учир нь бидний мөнгөнөөс дахин зардал гарна, дахин гэр орон тавгүйтүүлнэ, цаг зав барна, наадамтай цаашлаад АСЕМ-тай цаг хугацаа давхцана гэх мэтээр иргэд өөрийсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа.  Хоёрхон сар “нар үздэг” Монголын зуны амьдралд агаарт гарч амрах агшин нь хорогдох гээд байгаа болохоор тэр биз. Тиймээс цаг хугацаатай зүйлийг цагийг нь алдахгүйгээр нэг мөсөн саналаа өгөөд дараа дараагийн ажилдаа түлхүү орсон нь дээр байх даа Монголчууд минь. Мэдээллийг зөв авч, зөв хүнээ сонгож, зөв амьдралын гараагаа эхлүүлэхэд тань амжилт хүсье.

Б.Саран

Ugluu-logo202-12

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …