Орифлеймоор “бэлтгэгдсэн” сонгуулийн “мэргэжлийн” ухуулагч нар

Орифлейм компанийн ухуулага, сургалт, сурталчилгаа нь сонгуулийн сурталчилгаатай ихээхэн адилхан тактиктай гэмээр… Орифлеймчидийг хүн элсүүл, бүтээгдэхүүнээ түгээ, сургалтанд суу, лекцэнд хамрагд гэх мэтчилэнгээр сүлжээ болон бие биенийхээ хүчээр бизнес хийдэг. Нэг үгээр хүний итгэл үнэмшил дээр “цэцэглэдэг бизнес” Бэлэн бараа болон захиалгын бараагаар иргэдээ “дайлдаг”. Гэхдээ ажилгүй Монголын олон иргэдийг ажилтай болгож байгаа олон жил татвар төлөлтөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд яваа томоохон байгууллага.

Харин сонгууль гэгч 498 хүн нэр дэвшиж байгаа энэ жилд хичнээн төгрөг хулдаасан хэвлэл, хэвлэмэл материал, телевизийн нэвтрүүлэг болон “цацагдаж” байгааг мэдэхгүй юм. Гэхдээ тэдний ухуулагчаа бэлтгэж байгаа нь, иргэдтэй уулзалт хийж байгаа нь, хэн нэгэн лидэрээр юм хэлүүлж байгаа нь, ухуулаг сурталчилгаа хийж байгаа нь, интернет ертөнцөөр мэдээллээ түгээж байгаа нь яг л сүлжээний бизнесийн зарчмаар байх шиг.

pleer

Сонгуулийн ухуулагчийг ажилд авахдаа орифлейм хийдэг хүнийг авна гэсэн цуу яриа ч гарсан. 250 000 – 300 000 төгрөгөөр авч ажиллуулж байгаа ухуулагчид буюу хамгийн их ажиллах ёстой “нөхдүүдийг” хэлд ярианы баялаг сайтай байлгахыг хүсдэг байх. Өрх бүрээр орж материал тараахдаа хэний чөмнө яриад сурсан байдаг, хаана ч бүтээгдэхүүнээ борлуулаад сурсан байдаг хүндэт Орифлеймчдээс сонгох нь амар хялбар байгаа сураг дуулдаж байсан.

download

Цаг наргүй, цаг агаарын нөхцөл, гэр орны асуудал “нөлөөлдөггүй” болчихсон байдаг Орифлеймчид энэ сонгуулиар “моод”-нд орж ухуулагчийн багыг бүрдүүлж байгаа сурагтай байсан. Иргэдийг  “хэлд оруулж” хаана ч, хэнд ч сурталчилгаа үзүүлж чаддаг болсон орифлеймчдийг сонгуулийн ухаалагч болгох нь зөв тактик ч байсан байж болох юм. Амжилт хүсье орифлеймоор “овогдлогдсон” ухуулагчдаа.

Б.Цацралт

Ugluu-logo202-12

Санал болгох мэдээ

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын Хоёрдугаар хэсэг /Халдвартын уулзвараас …