Сонгуулийн өдөр бүх нийтээрээ амарна

1466726465576c78417d32f

УИХ-ын сонгууль НИТХ-ын ээлжит сонгууль энэ сарын 29-нд болно. Санал хураах өдөр архи, согтууруулах ундаа худалдах олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга хориглосон байгаа. Мөн түүнчлэн эл өдөр элдэв арга хэмжээ, олон нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ болон архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглсон. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалгалт тавина. Мөн иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулж санал өгөх боломжийг нь хангах үүднээс энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан. Тиймээс томоохон зах худалдааны төвүүд амарч иргэд сонгуульдаа санал өгөх юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …