Энэ жилийн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана

Энэ хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаа. Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийтдээ 490.5 мянган га-д тариалалт хийгээд байна.
Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг тариалахаар төлөвлөсөн байсан. Тэгвэл 323 мянган га-д тариалахаар төлөвлөсөн үр тариаг 375.2 мянган га-д тариалж, тариалалтыг 116 хувьтай давуулан биелүүлээд байна.

13507176_1718243458440651_7087341519001419812_n
Мөн улаанбуудайг 301.5 га-д тариалахаар төлөвлөснийг 353.3 мянган га-д тариалж, улаанбуудайн тариалалт 117 хувьтай байна. Бусад хүнсний ногоо, тарималын тариалалтын тухайд одоогийн байдлаар төмс 14.1 мянган га-д, хүнсний ногоо 7.8 мянган га-д, тосны ургамал 63.7 мянган га-д, тэжээлийн ургамал 25.1 мянган га-д, эмийн ургамал 4.2 мянган га-д, жимс, жимсгэнийг 317 га-д тус тус тариалаад байна.

Тариалалтын дүнг өнгөрсөн оныхтой харьцуулахад улаанбуудайн тариалалт мөн үеийн түвшинд байгаа бол төмс, хүнсний ногооны тариалалт 1.0-1.5 мянган га-гаар ахиу, тосны ургамлын тариалалт 15.0 мянган га-гаар бага тариалагдсан дүнтэй байна. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж, 13 аймгийн 353.2 мянган га улаанбуудайн талбайг хамруулан ажиллаа. Нийт тариалсан талбайн 75.8% нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гэсэн дүн гарсан.

Мөн энэ жил 335 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс 85 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгдсэн мэдээтэй байна.
Хаврын тариалалтын ажлыг хэвийн явуулах зорилгоор юуны өмнө тариалалтад дутагдах импортын буудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, тариалангийн зориулалттай шинэ техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлүүлсэн.

13501604_1718243485107315_4964893058291947418_n
Мөн УИХ-ын 108, Засгийн газрын 42 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, 2016 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд 2 жилийн хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэй 25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлж, улмаар ХААН, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банкуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж дамжуулан зээлдүүлэх ажлыг хэрэгжүүлсэнээр өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгжид 25.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарч, эхний 13 аж ахуйн нэгжид 5.0 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна.

Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан нийтдээ 345 аж ахуйн нэгж, иргэнд 12.1 мянган тонн улаанбуудайн үр, 814 аж ахуйн нэгж, иргэнд онцгой албан татваргүй үнээр 4.1 мянган тонн шатахууныг 10-50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олголоо. Мөн 6.5 мянган тонн үрийн буудай импортоор авч 146 аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгосноор 40.6 мянган га-д чанар сайтай үрээр тариалах боломжийг бүрдүүлсэн.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн КР-1 төслийн 8.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 7.9 мянган тонн нийлмэл бордоо нийлүүлж үнийг нь 60 хувиар хөнгөлөн 378 аж ахуйн нэгж иргэнд 75 хувийн урьдчилгаатайгаар олгов.
Мөн уринш боловсруулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 288 аж ахуйн нэгж, иргэнд 233.3 тонн ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгосон байна.

Хүнс, хөдөө аж ахуйн яам

Санал болгох мэдээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн 45 мандатад сонгуулийн 12 тойрог байгуулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн …