Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны зургаадугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь талын нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.
2016 оны зургаадугаар сарын 26-наас зургаадугаар сарын 30-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26,27-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.