Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа болно

ed8bfa3f8ce7a267original

Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооноос санаачлан ХХААЯ-ны дэмжлэгтэйгээр “Хүлэмжийн ургацын шинэ ногооны амт” үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлүүлэн гурван өдрийн турш Барилгачдын талбайд зохион байгуулах гэж байна.

Уг үзэсгэлэнг “Монгол ногоо” хөтөлбөр, Голомт банк хамтран хэрэгжүүлж буй бөгөөд Чингис бондын хөнгөлөлттэй зээл авч хүлэмж байгуулсан нийслэл болон Төв аймгийн 13 аж ахуйн нэгж байгууллага оролцох юм байна.

2013 онд Хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор хангах зорилгоор батлагдсан“Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах” төслийн хүрээнд 2568 тэрбум төгрөгийн зээлийг 30 аж ахуй нэгж, иргэнд олгожээ. Үүний үр дүнд нийт 1062 га талбайд өвлийн хүлэмж байгуулагдсан бөгөөд хот болон бусад томоохон хот суурин газрын иргэдийг шинэ ургацын хүнсний нарийн ногоогоор хангах, импортыг бууруулах нөхцлийг бүрдүүлээд байгаа аж.

 Эх сурвалж: Unen.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …