Кино театруудын гаднах зогсоолууд төлбөргүй байх ёстой гэв

17015a2792056bf2b06490f16c514ede4baae9ee

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар өргөн дэлгэцийн  кино театруудад шалгалт хийсэн бөгөөд энэ үеэр гаднах талбайн автомашины зогсоолыг төлбөргүй болгохоор зөвлөмж хүргүүлжээ.

Тус шалгалтанд “Өргөө”,“Тэнгис”,“Хүннү”,“Гэгээнтэн” кино театрууд хамрагдсан ба эдгээр байгууллагын зарим үйл ажиллагааг хуулийн хүрээнд байлгахыг сануулжээ. ШӨХТГ-ын дарга Б.Мөнхтөр “Тухайн байгууллага гаднах автомашины зогсоолоос төлбөр нэхэмжлэх нь хууль бус үйлдэл. Тиймээс кино театруудад төлбөргүй байлгахыг зөвлөж байна” гэлээ.

Түүнчлэнбага насны хүүдүүдэд гадаад хүүхэлдэйн киног үзэхэд ойлгомжгүй нөхцөл байдал үүсч байгаа тулмонгол дуу оруулгатайүзвэрдэлгэцнээ гаргахзөвлөмжийг хүргүүлжээ. Хяналтын үеэр “Өргөө”, “Тэнгис” кино театрууд дотоод, гадаад кино үзвэрийн нийт орлогоос 50-52 хувийг авдаг бол “Хүннү”, “Гэгээнтэн” кино театрууд 50 хувийг тус тус кино бүтээгчдэд өгдөг  судалгаа гарчээ. Тиймээс монгол кино бүтээгчдэд нийт орлогын дийлэнх хувийг өгөх зөвлөмжийг хүргүүлсэн аж. 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …