Финлянд улс Европын холбооноос гарахаар зэхэж байна

Англи улс Европын холбооноос гарахаар шийдсэний дараа түүнийг өөр бусад орон ч дуурайж эхэллээ. Финлянд улсын иргэд Европын холбооноос гарах санал хураалт явуулахын тулд гарын үсэг цуглуулж байна. Одоогоор 10 мянган хүн энэ өргөх бичигт гарын үсэг зуржээ. Хэрэв уг бичгийг 100 мянган хүн дэмжвэл парламентад авч хэлэлцэх ёстой болно.

Өргөх бичгийг санаачлагч нь “Жинхэнэ финнчүүд” байгууллагын тэргүүн Себастьян Тюнккюнен. Тюнккюнен “Миний бодлоор Европын холбоо үнэндээ манай Европ тивд эмх замбараагүй байдал өдөөж байна. Иймээс Финлянд улс энэ холбооноос гарах ёстой. Манай улс эрх чөлөөтэй болохын тулд бүх нийтийн санал хураалт явуулах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

Себастьян Тюнккюнений санаачилга Финлянд даяар улам алдаршин газар авч байгаа талаар “Yle” телевиз мэдээлэв. Дашрамд дурдахад, Финлянд улсад ийм санаачилга 2013 онд анх гарсан ч ердөө 30 мянган хүн гарын үсгээ зурсан тул парламентад авч хэлэлцээгүй юм.
www.mnews.mn 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …