Нийслэлийн сонгуулийн хорооноос санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа

p1am62koqj8ok1bjl1grl1lts1e4g2

Нийслэлийн Сонгуулийн хорооноос Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлэн байдалтай танилцлаа. 2016 оны УИХ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана.

Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт “Санал авах байрны ахлах зохион байгуулагч нь өөрийн хэсэгт санал авах, тоолох ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээнэ” гэж заасан байдаг. Тийм учраас ахлах зохион байгуулагчид бусдын эрхшээлд оролгүй, хуулийн дагуу хатуу чанга ажиллах ёстойг анхааруулж, тодорхой заавар, зөвлөмжүүдийг өглөө. Харин ажиглагч сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглах үүрэгтэй юм.

p1am62l3qvalf144u1ktif8g132t3
Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Санал авах байрыг бэлтгэх заавар”-ын дагуу санал авах байрыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу 06 сарын 24-нд бэлэн болгох ёстой. Гэтэл зарим санал авах байрны бэлэн байдлыг хангаагүй, чухал баримт материалыг сейфэнд хадгалаагүй ил байлгах зэрэг зөрчил харагдаж байна гэж нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун хэллээ. Мөн тэрээр “Дүүрэг, хорооны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ санал авах байрыг бэлэн болгох хуулиар хүлээсэн шууд үүрэгтэй. Гэвч зарим хорооны Засаг дарга үүргээ биелүүлэхгүй байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хэсгийн байрны бэлтгэлийг бүрэн хангаагүй байна. Тийм ч учраас яаралтай бэлэн болгохыг шаардсан. Хэрвээ үүргээ биелүүлэхгүй байвал арга хэмжээ авах хуулийн заалт бий” гэлээ.
p1am62l3qv1e6o7ll1fll1d3r1h0g4
p1am62l3qv111hg64ripk7f1cii8
p1am62l3qvjpfotdaoq7t9iru9
Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith  цахим хуудаснаас мэдэх боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу.
НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …