“Аль-Кайда”-гийнхан хувцсыг тэсрэх бөмбөг болгодог шингэн бүтээжээ

Some-Kind-of-People-In-the-Investigation-at-Airport “Аль-Кайда”-гийнхан хувцсыг тэсрэх бөмбөг болгон хувиргах шидтэй шингэн бүтээсэн гэнэ. Эрх бүхий албан тушаалтнуудын ярьж буйгаар энэхүү шин­­­­­гэн нь тун өвөрмөц, скан­нерт харагддаггүй аж. Ийм шингэний тухай анх АНУ-ын ЭСЯ-ны тайланд тус­гажээ. Шинэ төрлийн бүтээ­лийн талаар бусад нууц эх сурвалжууд ч баталж байна.

Америкийн эрх бүхий хүмүүс энэхүү шингэнийг ойрын хугацаанд туршиж, хэт даврагсдын байгууллагууд төлөвлөгөөт алан хядлага үйлдэж болзошгүйд эмээж байгаа гэнэ. Энэ талаар Израилийн “Га-Арец” сонинд мэдээлжээ.

АНУ-ын хувийн эх сурвалжууд саяхан Засгийн газартаа алан хядах ажил­лагаа тун удахгүй зо­хион байгуулж болзошгүй та­лаар дуулгасан. Үүний ул­маас АНУ энэ долоо хоногт Ойрх Дорнод, хойд Африкийн орнуудад байрлах ЭСЯ-аа хаасан билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр “Аль-Кайда”-гийнхны зохион бүтээсэн тусгай шин­­­­гэнээр норгосон хувцас хатмагцаа тэсрэх аюултай болдог байна.

Зарим хүн шинэ үеийн тэсрэх бодисыг суут бүтээл болсон гэж үзэж байгаа бол зарим нь үүнийг орчин үеийн аюулгүй байдлын системүүдээр ч илрүүлэх боломжгүй гэжээ.

Шингэн тэсрэх бодис нь Арабын хойг дахь Йемен улсын “Аль-Кайда” салбарын бүтээл гэнэ. Тус байгууллага нь бөмбөг, тэсрэх бодис үйлдвэрлэлийн мастер Ибрагим аль-Аси­рийн бааз юм. Энэ мастер нь Йемений Засгийн газраас гаргасан хамгийн их эрэн сурвалжлагдаж буй алан хядагчдын 25 дугаарт би­чигддэг.

АНУ-ын хувьд “Аль-Кайда”-гийн тэргүүн Айман аль-Завахири, Йемен дэх салбарын тэргүүн Насер аль-Вухайши нарын дунд болсон хэлэлцээрийн дараахан ЭСЯ-нуудаа хаах шийдвэр гаргасан билээ.

“Аль-Кайда” бол лалын хэт радикал үзэлтэй, олон улсын томоохон алан хядах байгууллага. Тус байгуул­лагын гол зорилго нь АНУ, өрнөдийн ертөнц болон тэд­гээ­­­рийг дэмжигчидтэй тэм­цэх аж.

images (1)

Санал болгох мэдээ

Чингис хаан үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ

Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд …